Нэгдсэн эрүүл мэндийн оношлогооны Төвийн танилцуулга
Орчин үеийн анагаах ухаан хөгжлөө дагаад “эмчилгээнд төвлөрсөн анагаах ухаан” –аас “оношлогоо, урьдчилан сэргийлэлтэнд төвлөрсөн анагаах ухаан” болон өөрчлөгдөж байгаа өнөө үед өвчнийг эрт үед нь илрүүлэн урьдчилан сэргийлэхийг чухалчилж байгаа билээ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс эрүүл мэндийн шинжилгээг 20-30 насны залуучуудаас эхлээд дунд, ахмад насныхан хүртэл бүх насныхан хийлгэх хэрэгтэй бөгөөд сүүлийн үед асуудал болоод байгаа ихэнх хорт хавдарыг эхэн үед нь илрүүлбэл асуудалгүй эмчлэх боломжтой учраас эрүүл мэндийн шинжилгээнд тогтмол хамрагдах нь хамгаас чухал юм.
Кореа их сургуулийн Анам эмнэлэгийн нэгдсэн эрүүл мэндийн оношлогооны төв нь Олон улсын эмнэлгийн байгууллагыг үнэлэх хороо JCI-ээс магадлан итгэмжлэгдсэн хамгийн аюулгүй байдлыг хангасан эмнэлэг гэсэн хүндтэй нэрэндээ тохирсон дэлхийн түвшингийн эмч мэргэжилтэнээс бүрдсэн баг, шинжилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан төдийгүй хувь хүн бүрт тохирсон эрүүл мэндийн шинжилгээг хийж байна. Мөн саруулхан, тухлаг орчинд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах бүхий л бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.
Анам эмнэлэгийн нэгдсэн эрүүл мэндийн оношлогооны төв нь өөрийн онцлог бүхий эрүүл мэндийн шинжилгээгээр өвчнийг эхэн үед нь илрүүлж, тухайн эмгэгээр нарийн мэргэшсэн эмчтэй өвчтөнийг хурдан шуурхай холбон өгч, өвчтөнд хурдан, найдвартай эмчлүүлэх боломжийг олгосон эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ, үзлэг, эмчилгээ гэсэн уялдаат үйлчилгээний сүлжээг бий болгосон. Мөн тухайн эмгэг бүрээр нь ангилан, шинжилгээнд хамрагдаж эхлэх нас, давтамжийг зааж өгсөнөөрөө үйлчлүүлэгчдээс талархал хүлээж байгаа билээ.
Бид шинжилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгч та бүхнийг ая тухтай үйлчилгээ, аюулгүй нарийн шинжилгээ, үнэн зөв дүгнэлт гаргах үйлчилгээгээр хангахад хичээл зүтгэл гарган ажиллах болно. Анам эмнэлгийн нэгдсэн эрүүл мэндийн оношлогооны төв нь таны насан туршийн нөхөр болж үйлчлүүлэгч та бүхний эрүүл мэндийг хамгаалан ажиллахаа дахин амлаж байна.
Кореа их сургуулийн Анам эмнэлгийн нэгдсэн эрүүл мэндийн оношлогооны төвийн захирал